Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2026.03.17/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын мэдээллийг сонслоо. Мөн Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаар мэдээлэл сонсов.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Манай улсын хувьд хүүхэд хамгааллын асуудлын эрх зүйн бодлогын хувьд УИХ-д Гэр бүлийн тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганы хуралдаанаар цаг алдахгүй хэлэлцэж батлах ёстой. Хуулийн төсөлд гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь хянаж шийдвэрлэх шүүгч ажиллана. Шүүгч нар нь эхнээсээ томилогдсон” гэв.
Өргөдлийн байнгын хорооны гишүүд дээрэлхэлтийн эсрэг салбар яамдын хэрэгжүүлж буй бодлогууд уялдаа холбоотой ажиллах, хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар эргэн харах, дээрэлхэлтийн гэмт хэрэгт давтан холбогдож байгаа хүүхдүүдийн талаарх мэдээллийг тодорхой болгох, тоон мэдээлэл бодит байх, төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын механизм тасралтгүй үргэлжилж байгааг олон нийтэд түргэн шуурхай, ил тодоор мэдээлдэг байх шаардлагатай талаар саналаа хэллээ.

Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. Өргөдлийн байнгын хороонд орон сууцтай холбоотой 32 гомдол ирж, үүний цаана 200 гаруй иргэдийн асуудал хөндөгдөж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын 997 мянган өрхийн 295 мянга нь орон сууцанд амьдардаг. Тодруулбал, 2025 онд 25817 орон сууц ашиглалтад орж, орон сууцанд амьдардаг иргэдийн тоо өссөөр байна. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөгөвь аймгуудад орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна.
| Өргөдлийн байнгын хороо: Гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь хянадаг шүүгч ажиллана | ||
| Үзсэн: 86 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.