Шууд Chart

Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил дууслаа

2021-09-17 10:19:36

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

Тус төслийн хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайн тохижилтын ажил бүрэн дууслаа. Тодруулбал, далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг цогцоор нь тохижуулсан юм.

Тохижилт болон угсралтын ажлыг “Дүүрэнтрейд”, “Байгууламж” ХХК-иудын түншлэл 2019 онд эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ашиглалтад орж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдлээ.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР


Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил дууслаа  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй