Шууд Chart

Ц.Магалжав: Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болсон нь үнэн

2021-09-17 14:19:38

Улсын баяр наадмын 2019 оны түрүү бөх Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болжээ.

Түүнийг сэргээш хэрэглэснийг тогтоосон бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор ийнхүү шийдвэрлэжээ.

Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулахад, “Ийм шийдвэр гарсан нь үнэн. Аварга цолыг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн” гэсэн юм.

Ингэснээр Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, “Химон Констракшн” ХХК, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга, наймын даваанд унасан улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан улсын харцага Д.Анарт улсын заан, зургаагийн даваанд унасан улсын начин Б.Цэдэнсодном улсын харцага, тавын даваанд унасан Н.Мустафа улсын начин цолыг тус тус хүртэхээр болсон байна.

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу улсын заан М.Бадарч улсын гарьд, улсын начин Ц.Одбаяр улсын заан, улсын начин Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар улсын харцага, аймгийн арслан Б.Суманчулуун, Ц.Сангидорж нар улсын начин цол хүртэхээр боллоо.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Магалжав: Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болсон нь үнэн   
Үзсэн: 2274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй