Шууд Chart

Цэцэрлэгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа

2021-09-17 17:30:15

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа. Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг  эрүүл, аюулгүй орчинд сургах зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон хот тохижилтын санхүүжилтээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 380 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус цэцэрлэгийн гаднах тохижилтын талбай хуучирч, шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 3386 ам метр талбайд элсэн тоглоом, хөгжөөнт модон тоглоомууд, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, ногоон зүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь тохижуулсан юм. 

 

Тохижилт, угсралтын ажлыг “Топ универсал констракшн” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад орууллаа.


Цэцэрлэгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа  
Үзсэн: 1573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй