Шууд Chart

“Ухаалаг хот” хэлэлцүүлэг боллоо

2021-09-18 13:58:01

“Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгийн хүрээнд “Ухаалаг хот” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ажиллав. Мөн “Google” компанийн ахлах инженер Б.Баттулга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур лаб хөтөлбөрийн ахлагч Ж.Санчир, “UBCab”-ын үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр, ZTE корпорацын техник хариуцсан менежер Д.Солонго нар оролцлоо.

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Тиймээс энэ үеэр оролцогчид түгжрэлийг хиймэл оюун хаан ашиглан бууруулах талаар хэлэлцсэн юм. Мэдээлэл технологи, IT дээр суурилсан түгжрэлийг бууруулах шийдлүүдийг дэлхийн олон улс ашиглаж байгааг  хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.  Замыг өргөсгөхөөс илүү тухайн замыг яаж үр дүнтэй ашиглах вэ гэдэг чухал юм. Мөн хувийн машинтай байх хэрэглээ, шаардлагыг бууруулахын тулд үндсэн дэд бүтцээ хэрхэн зохион байгуулах, энэ шаардлагыг мэдээлэл, технологи дээр суурилж, сайжруулсан шийдлийг гаргах хэрэгтэй. Түүнчлэн товчоод дээр авдаг замын хураамжийг ухаалаг байдлаар шийдэх шаардлагатайг хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид хувийн машиныг тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлагаттай гэдэгт санал нэгдэж байв. Ингэхдээ хотын төвийг бүсчилж, төлбөрийн систем бий болгох хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч Д.Ихбаяр энэ үеэр төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо байгуулагдаж, энэ чиглэлээр Ажлын хэсэг гарсан гэдгийг тодотгож байлаа.


“Ухаалаг хот” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй