Шууд Chart

Мэргэжилтнүүдийн цахим сургалтыг зохион байгуулав

2021-09-21 10:16:49

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, сургалт, сурталчилгааны ажлын зохион байгуулалт, үр дүнг сайжруулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүтцийн нэгжүүдийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, сургагч багш нарын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.  

Сургалтаар байгууллагын мэдээ мэдээллийг сошиал орчинд идэвхижүүлэх, пэйж хөтлөх,  контент хөгжүүлэлт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага мэдээлэл өгөхөд анхаарах зарим асуудлын хүрээнд мэргэжлийн байгууллагын багш нар хичээл зааж, туршлага солилцсон юм.

Сургалтын үйл ажиллагаанд НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан оролцож цаг үеийн асуудлаар алба хаагчдад үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Мэргэжилтнүүдийн цахим сургалтыг зохион байгуулав  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй