Шууд Chart

Амралтын өдрүүдэд 1000 шатарчны баяр болно

2014-05-23 09:32:20

Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо, "Даньдай" сангаас 1000 шатарчны баярыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Баяр энэ сарын 24-ний 11 цагт МҮЭСТО-д  зургаа хүртэлх насны хүүхдүүдийн нэг болон хоёр нүүдлийн мад бодох тэмцээнээр эхлэх юм.

Дараа нь 8-10 насныхны дунд 2-3 нүүдлийн мад, эцэг эхчүүд, сонирхогчдын дунд зохион байгуулна. Мөн шатартай холбоотой үгийн сүлжээ бөглөх, сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Мөнхбаяр, мөнгөн медальт Ү.Агьбилэг, хүрэл медальт Ү.Үүрийнтуяа нарын өсвөрийн шатарчидтай зэрэг тоглолт болно. Үүнээс гадна өндөр зэрэглэлтэй шатарчдын блиц тоглолт болон багийн тэмцээн болох аж. Шатарчдын баяраар Монголын шилдэг найман шатарчин дүрсээ харахгүйгээр тоглох шоу тоглолтыг сонирхуулна.

 

Амралтын өдрүүдэд 1000 шатарчны баяр болно   
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй