Шууд Chart

А.Очирболдын "Ухамсар" бүтээлийг “Блю Скай Тауэр”-ийн өмнөх талбайд түр байрлууллаа

2021-09-24 15:06:47

Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй "Урлагийн хот Улаанбаатар" аяны хүрээнд уран бүтээлчдийн бүтээлийг нийслэлийн тодорхой газао байрлуулж, олны хүртээл болгож эхэллээ.

Тус аяны хүрээнд өнөөдөр “Блю Скай тауэрийн” урд МУЭ-ийн шагналт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч А.Очирболдын "Ухамсар" бүтээлийг байршуулав.   

Энэхүү бүтээл нь таван метрийн өндөртэй аж. Тус бүтээлийг хэсэг хугацаанд олны хүртээл болгож, дараагийн уран бүтээлчийн бүтээлээр солих гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Очирболдын "Ухамсар" бүтээлийг “Блю Скай Тауэр”-ийн өмнөх талбайд түр байрлууллаа  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй