Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ секиваки Мэйсэтэй барилдаж өвдөг шороодлоо

2021-09-24 15:28:50

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр 12 дахь өдрөө үргэлжлэв. Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр секиваки Мэйсэтэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар 10 даваа, хоёр унаатай болсон ч Аки башёг ганцаар тэргүүлж буй хэвээрээ байна.  

Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр озеки Шодайтай барилдаж давлаа. Улмаар зургаан даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгэширагийн 8-аас барилдаж байгаа Окиноүми юм.  

Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах Монгол бөхчүүд зодоглоно. 

  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-2
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 6-6
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 3-7 /2 өдөр гэмтсэн/
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-5
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-9
Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ секиваки Мэйсэтэй барилдаж өвдөг шороодлоо  
Үзсэн: 1795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй