Шууд Chart

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний асуудлаар өндөр түвшний хэлэлцүүлэг”-т оролцлоо

2021-09-25 12:05:12

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд “Эрчим хүчний асуудлаар өндөр түвшний хэлэлцүүлэг”-т цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгийн зорилго нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилт, эрчим хүчний асуудлын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.

Эл арга хэмжээнд 40 гаруй улс орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон бөгөөд эрчим хүчний хангамж, хүртээмж, эрчим хүчний шилжилт, хүртээмжтэй зөв шилжилтийн замаар тогтвортой хөгжлийг хангах инноваци, технологи, тоон мэдээлэл, санхүүжилт ба хөрөнгө оруулалт гэсэн 5 чиглэлийг чухалчлан үзэж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өндөр түвшний хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ “НҮБ-ын платформыг ашиглан Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт (Нийт хүн амыг төлбөрийн чадварт нь нийцсэн, найдвартай, тогтвортой, сэргээгдэх эрчим хүчээр хангах)-ыг хэрэгжүүлэхэд авч буй арга хэмжээ, тулгамдаж буй бэрхшээл, шийдлийн талаар улс орнууд хамтдаа харилцан ярилцах нь хамтын ажиллагааны нөөц боломжийг таниулахад чухал ач холбогдолтой. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн гол зарчим дээр үндэслэн Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг батлан Монгол Улсын өөрийн хөгжлийн онцлогт нийцүүлэн өрсөлдөх чадвартай, олон тулгуурт хүртээмжтэй эдийн засгийн бүтэцтэй болж, зохистой ажлын байрыг олноор нэмэгдүүлж, ажилтай, орлоготой болох нөхцөлийг бүрдүүлж, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад болон түүнд дасан зохицох асуудалд чиглэсэн томоохон зорилтуудыг дэвшүүлэн, хэрэгжүүлж байна” хэмээн онцолсон юм.

Энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэг нь 1981 онд Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотноо "Эрчим хүчний шинэ болон сэргээгдэх эх үүсвэрийн асуудлаар" НҮБ-ын Бага хурлаас хойш анх удаа зохион байгуулагдаж буй дэлхийн түвшний цугларалт болж байна.

Эх сурвалж: ЭХЯ


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний асуудлаар өндөр түвшний хэлэлцүүлэг”-т оролцлоо   
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй