Шууд Chart

Тусгай боловсролын мэргэжилтэнг Польш улсад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

2021-09-25 15:23:04

Монгол Улс БНПУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 70 жилийн түүхтэй. Тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойког Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, тусгай боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахыг хүслээ.
 
 
Манай улсад цэцэрлэг, ЕБС-ийн (2-17 насны ) хөгжлийн бэрхшээлтэй 10.857 хүүхэд байдаг. Тэдгээрийн 65.7 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгаануудын нэг нь багшлах боловсон хүчний асуудал юм.
 
Монгол Улсад нарийн мэргэжлийн багш буюу хэл засал, хөдөлгөөн засалч, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багш, согог зүйч, оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах тусгай заах арга зүйн багш нар дутагдалтай байдаг. Тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэхээр “Тусгай боловсролын мэргэжилтэн бэлтгэх” төслийг боловсруулж
-Хэл засал,
-Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ба нөхөн сэргээх
гэсэн 2 чиглэлээр дипломын дараах болон магистрийн 3 жилийн хугацаатай сургалтад Монгол Улсаас тусгай боловсролын мэргэжилтэн бэлтгэх, багш нараа чадавхжуулахад хамтан ажиллахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүслээ.
 
Мөн хоёр улсын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу, хувийн зардлаар суралцах оюутнууд Бээжин дэх БНПУ-ын Консулын газраас виз авах шаардлагатай байгаа. Энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдад уламжиллаа.
 
Манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд боловсролын салбарт өргөжин тэлж жил бүр 22 оюутныг БНПУ-д бакалавр, магистрын түвшинд суралцуулах хөтөлбөрийн гэрээг 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Энэ хөтөлбөр 5 жилийн хугацаанд үргэлжлэх юм.
 
Эх сурвалж: БШУЯ

Тусгай боловсролын мэргэжилтэнг Польш улсад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй