Шууд Chart

Асашорюү Д.Дагвадоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2021-09-27 09:23:37

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашорюү Долгорсүрэнгийн Дагвадорж 1980 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ.

Тэрбээр сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны нэгдүгээр сард авч, сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн билээ. 2005 оны бүх башёд (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон юм.

Асашорюү нь 2004-2007 он хүртэл сүмо бөхийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд тэрхүү цолтой бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдсэн бөгөөд 2010 оны нэгдүгээр сарын тэмцээний үеэр хүнд гар хүрсэн хэмээн шуугисан явдал эцэстээ зодог тайлуулахад хүргэсэн билээ. Түүний зодог тайлах ёслол 2010 оны аравдугаар сарын 3-нд болсон юм.

Нийт барилдаан: 669 ялалт 173 ялагдал 76 өнжсөн (67 башё)

Макүүчи дэх барилдаан: 596 ялалт 153 ялагдал 76 өнжсөн (55 башё)

Түрүү Макүүчи 25

Макүшита-1

Санданмэ-1

Жонидан-1

Шагнал: Гарамгай барилдааны 3, дайчин барилдааны 1

Нийтэлсэн: У.Баярсайхан

Асашорюү Д.Дагвадоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй