Шууд Chart

Монгол Улсын хөдөлмөрийн баатар М.Даваажаргал зодог тайлна

2021-09-27 10:06:40

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болсныг эх сурвалжууд мэдээллэж байна. Өдгөө 36 настай түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж буй аж.

Их аваргын хувьд энэ жил Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатайгаар түрүүлж, 45 дахь удаагаа эзэн хааны цомыг гардсан юм. Үүнээс бусад башёг өнжих эсвэл бэртлийн улмаас өвдөг шороодож байлаа.  

Тэрбээр дэвжээ эзэмшихийн тулд 2019 онд Японы иргэн болж байв.

Түүний гаргасан ховор амжилтыг дурдвал 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна цолтон болсон.

Нийт барилдаан 1105 ялалт, 232 ялагдал, 125 өнжсөн (108 башё).

Шагнал: Гарамгай барилдааны 3, дайчин барилдааны 1, уран барилдааны 2, кинбоши 1.

Түүнчлэн 1960-1971 оны хооронд 32 удаа түрүүлсэн их аварга Тайхогийн "Мөнхийн" гэгдэж байсан рекордтой Хакүхо аварга 2014 оны арваннэгдүгээр сарын башёд түрүүлснээр зэрэгцэн ирж байв. Домогт аварга Тайхотой Хакүхо тун сайн харилцаатай байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сард Тайхо аваргыг нас барахаас хоёрхон хоногийн өмнө Хакүхо удаан хугацаагаар түүнтэй ярилцсан байдаг. Энэ үед Тайхо аварга Хакүход “Өөрийн түүхэн амжилтыг заавал шинэчлэн тогтоогоорой” хэмээн захисан гэдэг. 40 гаруй жил эвдэгдээгүй байсан алдарт 32 түрүүлсэн амжилтыг 2015 оны нэгдүгээр сард 33 болгосон билээ. Тэр мөчөөч хойш тэрбээр 10 удаа түрүүлж, 43 удаа Эзэн хаана цомыг гардсан юм.

Иймд хамгийн олон түрүүлсэн 10 бөхийн жагсаалтыг уншигч танаа хүргье.

  1. Хакүхо -43 (2020 оны 2-р сарын байдлаар)
  2. Тайхо - 32
  3. Чиёонофүжи - 31
  4. Асашорюү - 25
  5. Китаноуми - 24
  6. Таканохана II - 22
  7. Важима - 14
  8. Футабаяама- 12
  9. Мусашимару - 12
  10. Акэбоно - 11 удаа түрүүлсэн.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар М.Даваажаргал зодог тайлна   
Үзсэн: 1295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй