Шууд Chart

Хойд Америкийн Орегончууд “Чингис хааны бүрэн хэмжээний үзэсгэлэн”-г зохион байгуулна

2021-09-28 14:13:54

Ореган муж улсын Портландад ОMSI (Oregon Museum of Science and industry) нь ирэх аравдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 15 хүртэл Монгол удирдагч буюу Чингис хааны тухай өргөн хэмжээний үзэсгэлэн дэлгэх гэж байна. Тус үзэсгэлэн нь 13-14-р зууны үеийн олдворууд болох зэвсэг, хувцас, үнэт эдлэл, гоёл чимэглэл, зэмсэг болон бусад дурсгалт зүйлс, орчин үеийн гэрэл зураг, үлгэр зохиох зэрэг зүйлс багтжээ.

Үзэсгэлэнгийн онцлогыг дурдвал Монголын хааны үеийн нүүдэлчдийн өвөрмөц соёлыг ойлгосноор найман зууны туршид түүний бүтээсэн үндэстэн, хэл нь өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн. Мөн Уламжлалт арга замууд 21-р зууны орчин үеийн амьдралын хэв маягтай огтлолцож байгаа тул Монгол Улс шилжилтийн орон юм. Гэрэл зураг, дуу хөгжмөөр дамжуулан энэхүү алслагдсан Төв Азийн улс орон болон ард иргэдийн сайн талыг илүүтэй харуулжээ.

OMSI-ийн танхимын менежер Женнифер Пауэрс хэлэхдээ “Нэлээд харгис хэрцгий, олон талаараа маргаантай байсан түүхэн хүмүүсийн түүхийг харуулахыг хичээлээ. Одоо Портлендчууд агуу Хааны тухай, ядуурлаас гараад тэргүүлэх захирагч болтлоо. 1945 S.E. Орегоны Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейн шинэ үзмэр болох “Чингис хааны амьдрал ба өв залгамжлал”-аас суралцаж болох юм гэв.

Тус үзэсгэлэнд “Exhibits Rex Inc”-ийн зохиолч, ерөнхийлөгч Дон Лессем зохион байгуулж, Хааны тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэд Смитсоны Институтийн Уильям Фитжу, Колумбийн Их Сургуулийн Моррис Россаби нарын кураторын зөвлөгөөнөөр Монголын эрх баригчид, музейтэй хамтран ажилласан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хойд Америкийн Орегончууд “Чингис хааны бүрэн хэмжээний үзэсгэлэн”-г зохион байгуулна  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй