Шууд Chart

Их аварга Хакухо 29 дэх түрүүгээ авлаа

2014-05-26 08:20:06

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацу башё өнгөрсөн амралтын өдөрт өндөрлөж, Их аварга Хакухо М.Даваажаргал 14 даваа 1 унаатайгаар 29 дэх түрүүгээ авлаа. Сүүлийн өдөр хүртэл Хакухогийн араас ганцаараа нэхэж байсан Озэки Кисэносато энэ өдөр Какурюү М.Анандыг давснаар 13 даваа, хоёр унаатайгаар башёг өндөрлүүлж байна.

Энэ башёд Харумафүжи Д.Бямбадорж 11 даваа 4 унаа, Какурюү М.Ананд 9 даваа 6 унаатай  дуусгалаа. Мөн мэргэжлийн сумо бөхийн Жюүрёо зиндаанд Монголын бөх Ичиножёо А.Ичинноров түрүүлсэн байгаа. Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр жюүрёод дөрвөн бөх 11 даваа, дөрвөн унаатай болоод байсан.

Нэмэлт барилдаанд Ичиножёо А.Ичинноров Котоюүки, Кагамио Б.Нанжид нарыг давснаар Нацу башёд түрүүлж байна. 21 настай Ичиножёо А.Ичинноров жюүрёо зиндаанд анх удаа барилдаад түрүүлсэн байна.


Их аварга Хакухо 29 дэх түрүүгээ авлаа  
Үзсэн: 2895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2014-06-16 12:39
yponii buh rekortiig evdeh nas bie chadal baina shuu huu mini zutgeerei de bayr hurgie
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-05-26 09:17
mundaga ymaa
203.160.55.xxx [203.160.55.xxx] 2014-05-26 09:14
баяр хүргэе 32 түрүүг эвдээрэй чи чадна шүү

Бидэнтэй нэгдээрэй