Шууд Chart

Улаан номонд орсон ан амьтдын үр төлүүдээр дагнасан 19 бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ

2021-10-06 10:11:24

Уран барималч, сийлбэрч Н.Алтаншагай "Zura" нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Баянзүрх дүүрэг Дүнжингарав худалдааны төвийн замын урд байрлах “Монгол арт” галерейд нээжээ.
Тус үзэсгэлэнд дэлхийд нэн ховордож Улаан номонд орсон Монгол оронд амьдардаг ан амьтдын үр төлүүдээр дагнасан нийт 19 бүтээл дэлгэгджээ.
Ямар ч амьтны үр төл эгдүүтэй ... Тэдний ертөнц нууцлаг бас сонирхолтой, агшин бүр нь үнэ цэнэтэй. Эдгээр хайр татам амьтдыг нэг дор харах боломжыг Н.Алтаншагай олгож буй.
Сийлбэрийн уран тансаг бүтээлийг модны сэнгэнэсэн үнэр, зорсон модны үртэсгүйгээр төсөөлөхийн арга үгүй.
Үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улаан номонд орсон ан амьтдын үр төлүүдээр дагнасан 19 бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй