
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали Улсын Олбиа хотод энэ сарын 6-10-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд таван тивийн 72 орны 495 тамирчин /эрэгтэй 285, эмэгтэй 210/ эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд болон багийн төрөлд өрсөлдөнө.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дараах тамирчид оролцоно.
Эрэгтэй
-66кг жинд А.Өсөхжаргал
-81кг жинд Т.Рэнчиндорж
-81 кг жинд Л.Сэргэлэн
-100кг жинд Б.Сумъяабазар
Эмэгтэй
-52кг жинд Д.Сарантуяа
-52кг жинд Э.Номинтуяа
-57кг жинд А.Намуундалай
-63кг жинд Ц.Сүнжиндмаа
-78кг жинд О.Хүслэн
Дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ гэсэн бүрэлдхүүнтэй оролцоно.
Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг жингүүдийн барилдаан явагдах бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн -66кг жинд А.Өсөхжаргал, эмэгтэйчүүдийн -52кг жинд Д.Сарантуяа, Э.Номинтуяа нар барилдана. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд А.Өсөхжаргал "С" хэсэгт эхний барилдаанаа Румын улсын жүдоч Раду Извореанутай барилдах бол эмэгтэйчүүдийн -52 кг жинд Д.Сарантуяа "А" хэсэгт Косово улсын Ерза Муминовиктой, Э.Номинтуяа "С" хэсэгт Чехийн Марие Полницкатай тус тус эхний барилдаанаа хийнэ.
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ Италид болно | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.