Шууд Chart

Э.Даваанасан, Э.Дэлгэрмаа, Н.Загардулам нар үзэгчдийн суудал руу шилжлээ

2021-10-06 17:34:59

“Осло-2021” ДАШТ-ий 72 кг-ын жинд өрсөлдөж буй цэргийн ДАШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хүрэл медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан 1/8 шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-д тус бүр гурван удаа түрүүлсэн Японы Масако Фүрүичид 0:6-гаар ялагдлаа.

Мөн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа 1/8 шигшээд “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, Африк тивийн 10 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудутай барилдаж оноогоор цэвэр (0:10) ялагдав.

Түүнчлэн 76 кг-ын жинд спортын мастер Н.Загардулам дагах барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Украины Анастасья Шустоватай барилдаж цэвэр ялагдлаа.

Манай бөх 5:0-ээр илүүрхэж яваад цаг дуусахаас 30 секундын өмнө өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд дөрвөн оноо алдаж улмаар даралтад орж сайхан боломжоо алдав. Уг нь тэрбээр Украины бөхийг ялсан бол хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Даваанасан, Э.Дэлгэрмаа, Н.Загардулам нар үзэгчдийн суудал руу шилжлээ   
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй