
Монгол Улсын Их Хурал 2020-2021 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулиудыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дээрх хуулиудыг сурталчлан таниулах, зөв хэрэглэхэд нь туслах зорилгоор нийслэлийн харьяа 82 байгууллагын албан хаагчдыг сургалтад хамрууллаа. Нийт найман удаагийн сургалтад 3000 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.
Ирэх оноос хэрэгжиж эхлэх хуулиудыг сурталчлан таниулав | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.