Шууд Chart

Мөнхзаан алт, Гансүх, Бөх-Эрдэнэ мөнгө, Сүмбэр, Хасбагана нар хүрэл медаль хүртжээ

2021-10-12 12:31:42

Бүх Хятадын 14-р спартакиадын чөлөөт бөхийн тэмцээн Шанши мужийн Шиян хотод саяхан явагджээ.

Өндөр шалгуур, үлэмж шагналтай уг тэмцээнээс Өвөр Монголын эрэгтэй багийн тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Алтан медалийн эзнээр Мөнхзаан 74 кг-д тодорсон бол мөнгөн медалийг Гансүх 86 кг-д, Бөх-Эрдэнэ 125 кг-д, хүрэл медалийг Сүмбэр 125 кг-д, Хасбагана 65 кг-д тус тус хүртэв. Сонирхуулахад Мөнхзаанаас өмнө Өвөр Монголын багаас Хувьсгалт, Цогбаяр нар л Бүх Хятадын спартакиадад түрүүлсэн түүхтэй.

Эмэгтэй багийн тамирчин, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чандганцагаан 76 кг-ийн жинд Токиогийн олимпийн хүрэл медальт Жоү Чянийг ялж Өвөр Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд анхны алтан медаль зүүлээ.

Мөн Боли 62 кг-ийн жинд хүрэл медаль авсан байна. Эмэгтэй багийн дасгалжуулагчаар Монгол Улсын ОУХМ Цагаанбаатарын Оюунболд уригдан ажиллаж анхны алтан медаль хүртсэнд Өвөр Монголын БТС-ын хамт олон МЧБХ-нд талархлаа илэрхийлжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мөнхзаан алт, Гансүх, Бөх-Эрдэнэ мөнгө, Сүмбэр, Хасбагана нар хүрэл медаль хүртжээ  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй