Шууд Chart

Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг шалгаруулжээ

2021-10-16 06:51:33

“Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд зөвлөлийн хуралд танилцууллаа.

НЗДТГ нь нийслэлийн ойн хүрээнд хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Уралдаан хоёр үе шаттай явагдсан бөгөөд Ажлын хэсгээс хороог 87 шалгуур үзүүлэлтээр, хэсгийн ахлагч нарын багийг 33 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, нийслэлийн 2021 оны шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулсан байна.

Дээрх болзолт уралдаанд  шалгарсан хороо, хэсгийн ахлагч нарын багийн тэргүүн туршлагыг харилцан солилцох хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулж, тэргүүн туршлагуудыг товхимол хэлбэрээр хэвлэж, нийслэлийн 171 хороонд хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Болзолт уралдааны дүнг батлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.


Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг шалгаруулжээ  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй