Шууд Chart

Бээжингийн олимпын үеэр цар тахлаас урьдчилан сэргийлэх тусгай журам мөрдөнө

2021-10-16 11:38:54

Бээжингийн өвлийн олимп болон паралимп зохион байгуулах хороо ирэх онд болох олимпын үеэр хэрэгжүүлэх цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг туршилтын шугамаар олон нийтэд танилцуулсан байна. Өвлийн олимпын үеэр тамирчид болон оролцогчдыг үзэгч, хөгжөөн дэмжигчдээс тусгаарлаж, уралдаан тэмцээнийг тухайн цэгээс нь цахимаар шууд дамжуулах юм байна.

“Хаалттай хүрд” нэртэй энэхүү менежментийн тогтолцоо нь энэ зун болсон Токиогийн олимпын үеэр хэрэгжүүлсэн зохицуулалттай төстэй юм байна. Тухайлбал, Бээжингийн олимпын үеэр ажилчдаас өдөр бүр авах Пи Си Ар шинжилгээний мэдээллийг хянахад QR код ашиглах юм байна.

Энэ оны сүүлч гэхэд Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд туршилтын 10 үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Тэдгээрийн нэг болох олон улсын уран гулгалтын тэмцээний туршилтыг ковидын эсрэг зохицуулалтын хүрээнд хийлээ. 

Олимп зохион байгуулагчид цар тахлын нөхцөлд олон улсын том тэмцээн зохион байгуулах хүчин чадалтай гэдгээ харуулахын зэрэгцээ өвлийн олимпын наадмыг ажилттай зохион байгуулна гэдгээ харуулах үүднээс энэхүү туршилтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Түүнчлэн зохион байгуулагчид өвлийн олимпод зориулсан "Ковид-19" цар тахлын эсрэг тусгай журмыг энэ сарын сүүлчээр гаргахаар төлөвлөж байна.

Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжингийн олимпын үеэр цар тахлаас урьдчилан сэргийлэх тусгай журам мөрдөнө   
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй