Шууд Chart

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд эргэн нэгдэнэ

2021-10-16 11:47:56

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд эргэн нэгдэх гэж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн пүрэв гарагийн хуралдаанаар АНУ-ыг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгосон байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь дэлхий даяар хүний эрхийн зөрчилтэй тэмцэж ажилладаг байгууллага. Тус зөвлөл дэх Америкийн гурван жилийн бүрэн эрх ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах бидний чармайлт сорилтуудтай тулгарах байх. АНУ бол хүний эрхийг бүх боломжоороо хангах, энэ чиглэлд бүх улс оронтой хамтран ажиллах үүргээ үргэлжлүүлэх болно" гэж мэдэгджээ.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп Хүний эрхийн зөвлөлийг Израилийн эсрэг өрөөсгөл хандлага гаргасан үндэслэлээр Америкийг тус зөвлөлөөс 2018 онд гаргасан. Харин Жо Байден Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ дараа АНУ-ыг уг зөвлөлд ажиглагчийн статустай болгосон.

Гэвч ажиглагчийн статустай байх нь хүний эрхийн зөвлөлд санал өгөх эрхгүй байдаг юм. Жо Байдены засаг захиргаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гишүүнчлэлээ сэргээж байгаа нь хүний эрхийн зөрчлүүд ялангуяа Хятадын Шиньжан Уйгарын автономит бүсийн хүний эрхийн зөрчлийг арилгах, Орос дахь тэрс үзэлтнүүдийн хяналтыг чангатгаж байгаа асуудлыг анхаарч байгаа хүчин чармайлтаа олны анхааралд гаргаж ирэх сонирхлыг илтгэж байна гэж ажилагчид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд эргэн нэгдэнэ   
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй