Шууд Chart

Хажи Алиев фэнүүдээсээ зөвлөгөө авав

2021-10-19 09:33:25

Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга, Азербайжаны шигшээ багийн ахлагч Хажи Алиев тамирчны замналаа үргэлжлүүлэх үү эсвэл зодог тайлах уу гэдэг талаар фэнүүдээсээ асуужээ.

Үүнээс өмнө Азербайжаны бөхийн холбооноос инстаграм хуудсанд үүнтэй ижил төстэй судалгааг явуулж, 71:29 харьцаатай түүнийг тамирчны замналаа үргэлжлүүлэхийг дэмжигчид үзэв.

Үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн олонх нь түүнийг гурван жилийн дараа Парист буюу гурав дахь олимпдоо оролцохыг хүссэн бөгөөд Алиев энэ үед 33 настай байх юм.

Тэрбээр энэ жил Токиогийн олимпын наадмын финалд эзэн орны Такүто Отогүрод ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол таван жилийн өмнө Риогийн олимпод хүрэл медаль хүртсэн билээ

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хажи Алиев фэнүүдээсээ зөвлөгөө авав  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй