Шууд Chart

ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

2021-10-20 13:42:41

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон Улаанбаатар дахь Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд нийслэлийн хэмжээнд ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон бөгөөд Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахаа цохон тэмдэглэв. Мөн уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилц аа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. 

Уулзалтад ТИКА-ийн Хөтөлбөрийн дэд зохицуулагч Жэйлан Атмажа болон НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм.  


ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй