Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн сайд тушаал гаргалаа

2021-10-20 18:05:42

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар эдийн засгийн хүндрэлтэй байдал, тээврийн жолооч нарын ар гэр, ахуй амьжиргааг бодолцон Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлтийг зөвшөөрсөн тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 20-нд гаргалаа.
 
Уг тушаалд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн:
 
1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчилсүгэй.
 
2. Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан авто замын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.
 
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай гэж дурдсан байна.
 
Зам, тээврийн хөгжлийн яам

Зам, тээврийн хөгжлийн сайд тушаал гаргалаа  
Үзсэн: 2291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй