Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ

2021-10-21 11:41:29

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/721, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/326 тоот захирамжийн дагуу аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 31-р сургуульд цэрэг татлага явагдана.

Энэ жилийн хувьд халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэж, УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллаж байна.

Цэргийн албанд татагдаж байгаа залуусын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, нарийн мэргэжлийн эмч нарын баг үзлэг, шинжилгээ хийж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдахыг залуустаа уриалъя гэж Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчооноос мэдээллээ. 


Нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй