Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа

2021-10-22 11:44:33

УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан "Зээлийн хүү бууруулах стратеги"-ийг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2020 оны 329/187 тоот хамтарсан тушаалаар "Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах" ажлын хэсгийг байгуулсан. 

Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй хувьцаат компанийн тоог тулган баталгаажуулах, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн шаардлага, нөхцөлийг хангаагүй хувьцаат компаниудын нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулах, бусад холбогдох ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Иймд Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааварт заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, биржийн үйлчилгээний хөлсийг хоёр жилээс дээш хугацаанд төлөөгүй, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш нэг жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгээгүй зэрэг үндэслэлээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн бүртгэлээс хасагдсан нэр бүхий 15 ХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 6.1-д “Үнэт цаас гаргагчийн хувьцааг дараах тохиолдолд Хорооны бүртгэлээс хасна”, 6.1.2-т “арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлээс хасагдсан” гэж заасныг үндэслэл болгож дор нэр дурдсан 15 ХК-ийг Хорооны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлээс хасах нөхцөл үүссэн болохыг мэдэгдэж байна.

1          “ХАНГАЙН ЦАРАМ” ХК

2          “ШАХАЙТ ХАЙРХАН” ХК

3          “САЙНШАНД” ХК

4          “БОРООГИЙН ҮЙЛДВЭР” ХК

5          “СЭЛЭНГЭ ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ХК

6          “СЭЛЭНГЭ ХҮРД” ХК

7          “ЗҮҮНХАРАА ӨРГӨӨ” ХК

8          “БАЯНБУЛАГ СЭЛЭНГЭ” ХК

9          “ИЖ БҮРЭН” ХК

10        “ТАХИЛГАТ” ХК

11        “БАЯНМОД УУЛ” ХК

12        “БАЯНХОНГОР ГЕО” ХК

13        “ӨРГӨН ЖИМ” ХК

14        “ГОВЬ СҮМБЭР” ХК

15        “ГОВЬ ШАНД” ХК

Санхүүгийн зохицуулах хороо 


Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа   
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй