Шууд Chart

Д.Түвшинбаяр “Гэм зэм” жүжигт тоглоно

2021-10-25 10:14:21

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Монголын театрын тайзнаа анхлан амилуулах тус зохиолыг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн бөгөөд “Фауст” постдрамыг найруулсан, ГИТИС-ийн төгсөгч М.Батболд найруулахаар болсон билээ.

Тус жүжгийн гол дүр буюу Раскольниковд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа, Семен Захарович Мармеладовын дүрд гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Алена Ивановнад гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, Аркадий Иванович Свидригайловын дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнчлэн

Ташрамд дурдахад, “Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан ирэх арваннэгдүгээр сард олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Түвшинбаяр “Гэм зэм” жүжигт тоглоно  
Үзсэн: 2233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй