Шууд Chart

Өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ

2021-10-26 09:48:44

Нэг хорооны иргэдийн дунд коронавирусний халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажиллажээ. Нэг  жолооч дунджаар 5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна.  

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн олон сайн дурын ажилтан ажиллажээ. Тухайлбал: 

  • Багануур дүүргийн 1,                                                                                       (1)
  • Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 7, 8, 20, 22,                                                         (8)
  • Баянзүрх дүүргийн 2, 3, 4, 5, 8, 9, 13, 14, 16, 19, 20, 22, 23, 25, 26,            (15)
  • Сонгинохайрхан дүүргийн 4, 6, 19, 24, 26, 29,                                                (6)
  • Сүхбаатар дүүргийн 1, 11, 18,                                                                          (3)
  • Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 6, 11, 15, 16, 17, 19, 21,                                         (10)
  • Чингэлтэй дүүргийн 7, 19                                                                                 (2)
  • дүгээр хороонд тус бүр машинтай жолооч ажилласан байна.

Цар тахлын халдвар олноор бүртгэгдсэн, ачаалал ихтэй, хүний нөөц болон тээврийн хэрэгсэл дутагдалтай өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан ажиллах сайн дурын ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Сайн дурын ажилтнуудад өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрхийг нийслэлийн төсвөөс өгч байна.


Өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй