Шууд Chart

Явган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээ

2021-10-26 13:08:24

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талд баригдаж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орсон гэх гомдол иргэнээс холбогдох байгууллагад ирсэн. Уг гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй  “Бумбын шовх” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир “Иргэнээс ирсэн мэдэгдлийн дагуу уг компанид Нийслэлийн Ерөнхий архитектурын шаардах хуудсыг хүргүүллээ. Шаардах хуудсанд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, аюулгүйн бэхэлгээ хийх шаардлагыг тавьсан” гэв.

“Бумбын шовх” ХХК нь 2020 онд Глобал таун барихаар барилгын ажлын зөвшөөрөл авчээ. Тус компани барилгын хашаагаа явган хүний зорчих хэсэг рүү давуулан бариад удаагүй байсан бөгөөд өнөөдөртөө багтаан хашаагаа эргүүлэн татахаа мэдэгдсэн юм.

Хот байгуулалт, хөгжлийн газар иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг тухай бүрд нь шийдвэрлэхээр ажиллаж байна.


Явган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээ  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй