Шууд Chart

Тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өглөө

2021-10-27 10:24:27

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой байдлын газарт дээрх төслийн хүрээнд орж ирсэн гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өглөө.

Түүнчлэн Батширээт суманд гал унтраах зориулалтаар тоноглогдсон Ланд-76 маркийн автомашин, Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэгт Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн бага оврын гал унтраах тусгай зориулалтын BONGO-3 автомашиныг гардуулан өгсөн юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй