
Тус наадмыг энэ жил тохиож буй Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, “Русский дом”-ийн 45 жилийн ойн хүрээнд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Олон улсын соёлын аялал жуулчлалын холбооноос Монгол Улсын Соёлын Элч, Соёлын гавьяат зүтгэлтэн, продюсер, куратор Х.Дамдинсүрэн, “Sound of Mongolia”, Орос-Монголын хамтарсан Мост продюсерын төв, ОХУ-ын "Артек" Олон улсын хүүхдийн төвийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч "Монголын багачууд" төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Энэ жилийн наадамд ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү, Ангарск, Буриад улсын Улан-Удэ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот болон Зүүн үзэмчин хошууны оролцогчид цахимаар оролцсон бол Монгол Улсаа төлөөлөн нийслэл хот болон Өвөрхангай, Дорноговь, Хөвсгөл аймгаас финалын шатанд шалгарсан зуу гаруй хүүхэд залуучууд Олон улсын наадмыг үзэгчдийн мэлмийг уран бүтээлээрээ мялаалаа.
Ийн Монгол, Орос, Хятад гурван улсын шүүгчид "Агуу их цайны зам" олон улсын хүүхдийн VIII их наадмын ялагчдыг зарласан. Тодруулбал,
"Ардын бүжиг, хамтлаг" төрөл, бага насны ( 12 нас хүртэлх) ангилалд:
I байр Magic dance бүжгийн клуб "Саран хөхөө" хамтлаг, Монгол Улс, Дорноговь аймаг, Сайншанд сум
II байр «Мэри поса -2», хамтлаг, Монгол Улс, Улаанбаатар хот
III байр «Саруул дэнж» хамтлаг, Монгол Улс, Дорноговь аймгийн Сайншанд сум
"Ардын бүжиг, хамтлаг" төрөл, ахлах насны ( 13-18 нас хүртэлх) ангилалд:
Тэргүүн дээд байр «Говийн Уянга», Монгол Улс, Дорноговь аймгийн Сайншанд сум
I байр “Мэри поса хамтлаг -1”, Монгол Улс, Улаанбаатар хот
II байр ОХУ, Эрхүү мужийн Ангарск хот, «Багульник» хамтлаг
II байр Хатгал сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамтлаг, Монгол Улс, Хөвсгөл аймаг
III байр "Болор-4" хамтлаг, Монгол Улс, Арвайхээр хот, Өвөрхангай аймаг
"Ардын бүжиг, гоцлол" төрөл, бага насны ( 12 нас хүртэлх) ангилалд:
I байр байр Б.Намуунзаяа «Мэри поса” хамтлаг, Монгол Улс, Улаанбаатар хот
II байр С.Төгс-Эрдэнэ «Саруул дэнж» хамтлаг, Монгол Улс, Дорноговь аймгийн Сайншанд сум
III байр Соёлсайхан, ӨМӨЗО
"Ардын бүжиг, гоцлол" төрөл, ахлах насны ( 13-18 нас хүртэлх) ангилалд:
I байр Энхсаруул, «Го.ийн Уянга», Монгол Улс, Дорноговь аймгийн Сайншанд сум
II байр О.Солонго, “Мэри поса хамтлаг”, Монгол Улс, Улаанбаатар хот
III байр Г.Энх-Үжин, Ерөнхий боловсролын 18-р сургууль, Монгол Улс, Улаанбаатар хот
"Ардын дуу, хамтлаг/дуэт" төрөл, бага насны ( 12 нас хүртэлх) ангилалд:
I байр Орос ардын найрал дууны «Прибайкалье» хамтлаг, Эрхүү хот, ОХУ
"Ардын дуу, гоцлол" төрөл, бага насны ( 12 нас хүртэлх) ангилалд:
I байр Э. Тэгшбаяр, «Уухай» хамтлаг, Монгол Улс, Улаанбаатар хот
II байр Урьхан, ӨМӨЗО
II байр Цыренова Элина, Буриад улс, Улан-Удэ
III байр Саруул-Эрдэнэ, «Болор-4», Монгол Улс, Арвайхээр хот, Өвөрхангай аймаг
III байр Готолова Ольга, ОХУ, Хадахан тосгон, Эрхүү муж
III байр Т.Амин-Эрдэнэ, Mэри поса, Монгол Улс Улаанбаатар хот
"Ардын дуу, хамтлаг/дуэт" төрөл, ахлах насны ( 13-18 нас хүртэлх) ангилалд:
I байр «Уухай» хамтлаг, Монгол Улс, Улаанбаатар хот
II байр дуэт «Уухай», Монгол Улс, Улаанбаатар
III байр дуэт Саруул-Эрдэнэ, Оюунсайхан, «Болор-4», Монгол Улс, Арвайхээр хот, Өвөрхангай аймаг
III байр «Наран» вокалын студи, Соёл-амралтын Дабатуйский төв, Буряад улс, Заиграевский район, Эрхирик тосгон
"Ардын дуу, гоцлол" төрөл, ахлах насны ( 13-18 нас хүртэлх) ангилалд:
I байр Корытова Евгения, Ерөнхий боловсролын №43 сургууль, Буриад улс, Улан-Удэ
II байр Б.Уянгалянхуа, «Уухай» хамтлаг, Монгол Улс, Улаанбаатар хот
III байр Атутова Ангелина, ОХУ, Хадахан тосгон, Эрхүү муж
III байр Алтансүх, ӨМӨЗО
III байр М.Отгонсолонго, Хатгал сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамтлаг, Монгол Улс, Хөвсгөл аймаг
Язгуур урлагийн олон улсын хүүхдийн VIII наадам өндөрлөлөө | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.