Шууд Chart

Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох ажил явагдаж байна

2013-07-18 13:28:54

Зам тээврийн яам 2013 онд зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилттой ажиллаж байгаа юм.  Чойр-Сайншанд чиглэлд 93.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 310 км зам барилгын ажлыг хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 133.5 км замын ажил дуусч, үргэлжлэл 176.4 км замын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Харин Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км урт, 45.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын ажил бүрэн дуусчээ. Зам барилгын ажлын чанартай гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээн авах ажилд салбарын яам анхаарч байна. Зам тээврийн сайд Гансүхийн яриаг дуут мэдээгээр хүргэе.


Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох ажил явагдаж байна  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй