Шууд Chart

Сергей Лавров ЕХ-ны 27 оронд Беларусьт “шинэ хориг” тавихгүй байхыг уриалав

2021-11-13 13:00:47

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын холбооны орнуудад хандан Беларусьт хориг шинэ хориг тавихгүй байхыг уриаллаа. Тэрбээр Европын холбоо “олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг” хүндэтгэж, үүссэн нөхцөл байдалд нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж байна.

Беларусь-Польшийн хил дээр амьдарч байгаа цагаачдын асуудал хурцадсаар байна. Цагаачдын асуудал ЕХ-ны орнуудын хамгийн тулгамдсан асуудал болж, Беларусь улстай улам хагаралдах шалтаг болсоор байгаа юм.

Харин ОХУ-ны Гадаад хэргийн сайд Сергей Лавров Беларусийн асуудлаарх ОХУ-ын байр суурийг илэрхийлсэн бөгөөд асуудлыг эв зүйтэйгээр шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх ёстой гэжээ.

Тэр дундаа Франц улсын эрх баригчдыг хөрш орнууддаа хандан уриалга гаргаж, Беларусьт шинээр хориг тогтоохгүй байхыг уриалсан юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын дэмжлэг Беларусийн талд байхыг улс төр судлаачид онцолсоор байна.

Хэрэв ЕХ-ноос Беларусьт дахин шинээр хориг тогтоовол Европын орнуудын хувьд “хатуу өвөлтэй нүүр тулах” эрсдэлтэй байна. Учир нь байгалийн хий, газрын тосны үнэ өсч, эрчим хүчний үнэ өндөр, нийлүүлэлт дутмаг байгаа энэ цаг үед Беларусийн хариу цохилтыг амсвал Европын хийн хямрал улам гүнзгийрнэ гэж шинжээчид үзэж байна.

Өчигдөр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ЕХ-ны тогтоох шинэ хоригийн хариуд Ямал-Европ байгалийн хийн хоолойгоор нийлүүлэгдэх хийн урсгалыг хаана гэж мэдэгдсэн юм. Ямал-Европ нь ОХУ-аас Беларусийн газар нутгаар дамжуулан Европод хий нийлүүлдэг хоолой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сергей Лавров ЕХ-ны 27 оронд Беларусьт “шинэ хориг” тавихгүй байхыг уриалав  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй