
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээлээ “Манан” нэртэйгээр бүтээжээ. Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа, бусад дүрд УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх болон Э.Тэмүүжин нарын уран бүтээлч тоглосон байна.
Ташрамд дурдахад, найруулагч А.Төгсбаяр 2001 онд “Бидний найзын дурлал”, 2010 онд “Ах дүүс”, 2017 онд “Эцсийн хүсэл”, “Хүн мод” зэрэг инээдмийн, адал явдалт, уянгын төрлийн киног найруулан үзэгчдэд хүргэж байв.
“Манан” кино энэ сарын 26-нд нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.