
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийг нэмэх тогтоол гаргалаа. Шинэ тогтоолоор дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулсан байна. Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000 төгрөг, 40-80 мкв бол 5000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөхөөр тооцжээ. Харин эрчим хүчний хувьд ахуйн хэрэглээг 15 хувь, албан газар, уул уурхайн салбарт 30 хувиар нэмсэн байна. Тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр боллоо. Эрчим хүчний салбарынхан өнгөрсөн жил 60 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж. Энэ оны эхний гурван сарын байдлаар найман тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгааг албаныхан хэлж байна.
Ирэх сарын 1-нээс цахилгаан дулааны үнэ нэмэгднэ | ||
Үзсэн: 1364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.