Шууд Chart

Мариинский театрт нэг удаа /фото/

2021-11-22 15:47:27

Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-13-ны хооронд ОХУ-ын Эрмитаж музейн "Капелла" болон Мариинский театрт тоглосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид багтсан бөгөөд Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэсэн юм.

Морин хуурын чуулга байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа амжилттай тоглолт хийж байсан бөгөөд Санкт-Петрбург, Эрмитаж музейн "Капелла" концертын танхимд хоёр дахь удаагаа, Мариинский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулсан билээ. Эрхэм уншигч танд .

Фотог Наташа Разина

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мариинский театрт нэг удаа /фото/  
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй