Шууд Chart

НИТХ: 5495 иргэнд газрыг нь өмчлүүлэхээр төлөвлөжээ

2021-11-25 21:07:30

Өнөөдөр хуралдсан НИТХ-аар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байсан юм.

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт харьцангуй өндөр хувьтай байгаагийн дээр зөвшөөрөлгүй баригдсан олон тооны гараашийг буулгаж, нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн, хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлсөн гэхчилэн сайн үйл хийснийг НИТХ-ын төлөөлөгчид сайшааж байгаагаа илэрхийллээ.

Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөлтөд нийслэл Улаанбаатар хотын хилийн цэсийн маргааныг нэг мөр болгон цэгцэлж, тогтоох, нийслэлийн нутаг дахь оршуулгын газруудын газрыг хэрхэх тухай шийдэлд хүрэх, газар чөлөөлөлт, нөхөн төлбөрийн мэдээллийг иргэдэд нээлттэй  түгээх зэрэг саналыг илэрхийлсэн.

2022 онд 5495 иргэнд нэгж талбар газар буюу нийтдээ 356 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээр иргэд нь тухайн газартаа олон жил амьдарсан ч өмчлөх эрхээ авч амжаагүй хүмүүс юм байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй баригдсан гарааш буулгах ажлыг ирэх онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. 


НИТХ: 5495 иргэнд газрыг нь өмчлүүлэхээр төлөвлөжээ  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй