Шууд Chart

Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна

2021-11-29 16:12:44

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж буй нь төлөвлөсөн зорилтод хүрснийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн тодотгож байлаа.

Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 15 мянган айлын  янданг хөөлөхөөр төлөвлөснөөс 13500 айлын янданг хөөлжээ. Зургаан дүүргийн хэмжээнд 38.633 тонн түлш нөөцлөөд байгаа. Борлуулалтын цэгийн хүртээмж сайжирч, иргэдийн бухимдал намжсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Сайжруулсан шахмал түлшний нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй цөөн байна.

Зүүн бүсийн үйлдвэр арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийг өнтэй давах боломж бүрдэнэ” хэмээв. Тиймээс Хотын дарга зүүн бүсийн үйлдвэрийн саатлыг даруй шийдэж, шахмал түлшний нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэйг холбогдох алба, үйлдвэр, аж ахуйн нэгжид санууллаа.


Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй