Шууд Chart

Зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй...

2021-11-29 15:53:46

Өнөөдөр /2021.11.29/ болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хүүхэд багачуудын дунд халдвар хэр байгаа, сургууль, цэцэрлэгийн орчинд халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг Хотын дарга тодруулан асуулаа. Асуултад Нийслэлийн  Боловсролын газрын дарга Ж.Гантулга хариулсан юм.

Тэрбээр, "Зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна. Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа. Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна" гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд 92 эмийн санд хяналт шалгалт хийхэд 87 зөрчил илэрчээ. Жороор олгож буй эмийг хөтөлдөггүй, гарал үүсэл тодорхойгүй “Жор-50” эм худалдаалж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.


Зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй...  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй