Шууд Chart

Дотоодын цэрэгт татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид "цэргийн тангараг" өргөлөө

2021-12-04 09:42:06

Дотоодын цэргийн байгууллагад 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн шинэ дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа” өчигдөр /2021.12.03/ Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдлаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр “Цэргийн тангараг”-аа өргөж буй шинэ дайчдад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир “Тангараг өргөсөн цэргийн зүрхэнд эх орон багтдаг. Цэргийн тангараг өргөснөөр та бүхэн ээж аавын хүүгээс эх орны цэрэг болж байна. Эр цэргийн алба нь эр хүний хийморь золбоо, сүр жавхаа, эр зориг, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгийн алба юм шүү” гэдгийг онцлон нийт хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлэв.

.


Дотоодын цэрэгт татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид "цэргийн тангараг" өргөлөө  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй