Шууд Chart

Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүллээ

2022-01-10 09:30:11

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан болж, Монгол Улсын харцага Н.Золбоо түрүүллээ.

Үзүүрт улсын заан Б.Батмөнх, их шөвөгт улсын харцага О.Хангай, улсын начин Б.Чимэдвандан нар шалгарсан юм.

Тус барилдаан Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороонд болсон бөгөөд үүнд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглолоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний дээрх барилдаанд түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэн нь гурав, их шөвөгт шалгарсныг тус бүр нэг сая төгрөг гардсан байна.

Зохион байгуулагчаар Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороо ажиллажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүллээ  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй