Шууд Chart

Олимп, ДАШТ-ий медальтнуудад халгаатай "Сорилго" тэмцээн өндөрлөв

2022-01-16 11:32:30

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх дөрөвдүгээр сард болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багаа, үндэсний шигшээ баг тамирчдыг сонгох "Улаанбаатар-2022" Сорилго тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо.

Тэмцээнд 28 байгууллагын 264 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан боллоо.

"Лондон-2020" олимпын наадам болон "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, М.Лхагвагэрэл, Э.Гантуяа, Д.Отгонжаргал нар жиндээ түрүүлж чадаагүй гэж бодохлоор энэ удаагийн тэмцээн ямархуу өрсөлдөөнтэй болсоныг илтгэнэ.

Хаалтын үеэр чөлөөт бөхийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, "Осло-2021" ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Энх-Амарын Даваанасан нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр, Баянхонгор аймгийн дасгалжуулагч спортын мастер Совдын Мөнхдуулдах, ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Бат-Эрдэнийн Бямбадорж, Зоригтын Болортунгалаг, Хүрэлхүүгийн Болортуяа, Цогт-Очирын Намуунцэцэг нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр шагналаа.

Хоёр дахь өдрийн дүн:

Эрэгтэйчүүдийн 79 кг:

  1. Э.Бямбадорж (Баянхонгор)
  2. Д.Батзул (Хасу-Мегастарс)
  3. Л.Батбаяр (Женко)
  4. А.Дөлгөөн (Хасу-Мегастарс)

86 кг:

  1. М.Тэмүүжин (МУБИС)
  2. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  3. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод)
  4. Д.Төгс-Эрдэнэ (Хангарьд)

92 кг:

  1. Д.Оргилох (Хасу-Мегастарс)
  2. М.Цогтгэрэл (Хангарьд)
  3. А.Мягмарсүрэн (МУБИС)
  4. Н.Шинэтөр (МУБИС)

97 кг:

  1. Ө.Батзул (Хангарьд)
  2. Ц.Мөнхбаяр (Хангай хүчтэн)
  3. Э.Уугангэрэл (Арслан)
  4. О.Үйтүмэн (Алдар)

125 кг:

  1. Э.Батмагнай (Алдар)
  2. М.Лхагвагэрэл (Хилчин)
  3. Ч.Алтангэрэл (Хилчин)
  4. Б.Нямсамбуу (Аврагч)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

  1. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  2. Д.Отгонжаргал (Женко)
  3. Б.Энхзул (Хилчин)
  4. Б.Мөнхнар (Алдар)

53 кг:

  1. Б.Хулан (Аврагч)
  2. Б.Болортуяа (Женко)
  3. М.Мөнхгэрэл (МЖ клуб)

55 кг:

  1. Г.Отгонжаргал (Алдар)
  2. Б.Энхцэцэг (Хилчин)
  3. А.Наранцацрал (Аваргууд академи)
  4. М.Дөлгөөн (Налайх)

57 кг:

  1. Х.Болортуяа (Аврагч)
  2. Э.Сумъяа (Хилчин)
  3. Б.Марал (Женко)
  4. П.Шинэхүү (Алдар)

59 кг:

  1. Б.Шоовдор (Аврагч)
  2. Б.Сансармаа (Архангай)
  3. Ц.Должинсүрэн (Архангай)
  4. Б.Эрдэнэсувд (Женко)
Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимп, ДАШТ-ий медальтнуудад халгаатай "Сорилго" тэмцээн өндөрлөв  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй