
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Замын-Үүд суманд ажиллаж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөл орж, шаардлагатай зохицуулалтыг газар дээр нь хийн ажиллаж байна.
Хилээр нэвтрэх чингэлгийн талаар БНХАУ-ын Сино транс компанитай мэдээлэл солилцох, Бүс нутгийн логистикийн төвд чингэлэг болон ачааг шилжүүлэн ачих, ачаа хүлээн авагч нарт мэдээлэл хүргэх гэх мэт зохицуулалтыг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төв гүйцэтгэж байгаа бол хил хамгаалах байгууллага, онцгой байдлын алба, батлан хамгаалахын жолооч нар хилээс Бүс нутгийн логистикийн төв хүртэлх хилийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
Эдгээр жолооч, засварчид, ачигч нар бүгд Замын-Үүд суманд тусгаарлалтын байранд байрлаж, тогтоосон хугацаанд тогтмол Коронавирусын шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд тусгаарлалтын байрны хяналтыг хуулийн байгууллагууд хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 5200 орчим тонн ачаа нэвтэрчээ | ||
Үзсэн: 1560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.