Шууд Chart

Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын ЗХЖШ-ын дарга нарын цахим хурал болов

2022-01-17 17:06:08

ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг өнгөрсөн долоо хоногт Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын цахим хуралд оролцлоо. Уг хурлыг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч адмирал Акулино удирдан 2022 онд бүс нутгийн орнуудын дэвшүүлж буй стратегийн үндсэн чиглэлийн тухай санал бодлоо солилцсон юм.

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг уг хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Зэвсэгт хүчин 2022 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэнэ, мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шинээр цэргийн баг оролцуулах, дотоодын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт оролцох, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр төр, засагт дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлж буй талаар дурдлаа.

Сонирхуулахад, гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын ЗХЖШ-ын дарга нарын цахим хурал болов  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй