Шууд Chart

Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2022-01-18 12:46:20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.


Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй