Шууд Chart

Цар тахлын үеэр нийслэлийн иргэдэд хандив, тусламж үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв

2022-01-21 20:05:42

Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, бүх нийтийн хөл хорионд шилжсэн цаг үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Дэм дэмэндээ” аяныг санаачлан, зохион байгуулж байсан.

Тус аяны хүрээнд цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүд болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай туслалцааг үзүүлсэн юм.

Тухайн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, богино хугацаанд хандив, тусламж хүргэн ажилласан 42 аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүлээн авч, талархал илэрхийллээ. Тус аж ахуй нэгжүүд нь “Ковид 19” цар тахлын үеэр нийслэлийн 50 мянган иргэнд бүх төрлийн ариутгалын бодис, сайжруулсан шахмал түлш, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламжийг хандивласан юм. 


Цар тахлын үеэр нийслэлийн иргэдэд хандив, тусламж үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй