Ирэх бямба гарагт болох “Автомашингүй өдөр”-өөр “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулагдана. Тэгвэл тэмцээнд оролцогчдыг бүртгэх ажил өнөөдөр дуусна.
Бүртгэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн явуулсан бөгөөд өнөөдөр 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, “Ар Монгол трайвэл” групп, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд тус тус явуулах гэнэ. Тодруулбал, Гүйлтийн 42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлөх аж.
Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирэх бөгөөд тэмцээний өдөр бүртгэл хийхгүй .
Гүйлтийн тэмцээний үеэр марафон, сонирхогчдын гүйлт гэсэн дараах хоёр төрлийн тэмцээн болно.
Тэмцээн - 1. Марафон:
18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээн - 2. Сонирхогчдын гүйлт:
Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна.
17 нас хүртэл - 4000 м /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
18-35 нас - 8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
36- 49 нас - 5000 м /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
50-иас дээш нас - 4000 м /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

Гүйлтийн тэмцээний бүртгэл өнөөдөр дуусна | ||
Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.