Шууд Chart

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “ТОСК” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2022-01-25 12:24:36

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сайдын зөвлөх н.Идэрцогт,  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд нар өнөөдөр /2022.01.25/ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д ажиллалаа.

Энэ үеэр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал “ТОСК” ТӨХХК нь 2021-2026 онуудад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон БХБЯ-ны үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дурьдаад “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр баригдах “Залуус 1” орон сууцны цогцолбор хорооллын төсөл, БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2” орон сууцны хороолол төсөл, Төр хувийн хэвшлийн түншлэлээр баригдах “Эко-Яармаг” гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, Орон нутагт хэрэгжүүлэх орон сууцны төслүүд төдийгүй Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийн талаар танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайдаас Засгийн газраас  хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр”, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд иргэдийг орон сууцжуулах тал дээр төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгааг онцлоод 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтоо хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай байдлыг хангаж ажиллах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай үргэлжлүүлэх, төслүүдийн үйл ажиллагааны явцыг тогтмол тайлагнах, өр төлбөрийг барагдуулахад шүүх, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах,  мэдээллийг шуурхай солилцох, нэгдмэл байдлаар хамтран ажиллах чиглэлийг өглөө гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “ТОСК” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй